Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар

Өвөрхангай аймгийн гадаргын усны чанарын 2021 оны 6 дугаар сарын тойм

Шинэчлэгдсэн: 2024-05-05 03:23:24

Өвөрхангай аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу 2021 оны 6 дугаар   сард Өвөрхангай аймгийн Орхон- Бат-Өлзий, Улаанцутгалан, Хархорин, Онги- Арвайхээр, Уянга, Өлт- Уянга, Бөөрөлжүүт- Уянга, Хөгшин- Хархорин, Таац- Нарийнтээл, Зэгэстэй- Өлзийт, Сангийн далай- Өлзийт хяналт-шинжилгээний цэгээс нийт 11 усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын 20 гаруй үзүүлэлтийг тодорхойллоо.

2021 оны 6 дугаар сард хийсэн Өвөрхангай аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг усны чанарын гол үзүүлэлтүүдээр MNS4586-98 усны чанарын стандартай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ.  

 

Гол, мөрөн-

Хяналт-шинжилгээний цэг

                     Усны чанарын үзүүлэлт, мг/л

О2

БХХ5

ПИЧ

NH4

NO2

P

1

Орхон- Хархорин

12.2

1.4

1.44

0.07

0.006

0.007

2

Орхон-Батөлзий

 

 

1.84

0.10

0.006

0.009

3

Орхон- Улаанцутгалан

 

 

1.68

0.04

0.005

0.007

4

Онги- Уянга

 

 

1.68

0.05

0.005

0.007

5

Онги- Арвайхээр

7.04

1.28

2.64

0.16

0.014

0.004

6

Бөөрөлжүүт- Уянга

 

 

0.64

0.11

0.006

0.002

7

Өлт- Уянга

 

 

1.92

0.05

0.011

0.009

8

Хөгшин- Хархорин

11.5

1.74

6.72

0.28

0.034

0.033

9

Хөгшин- Хархорин /үер/

 

 

22,4

1,53

0,080

0,304

10

Таац- Нарийнтээл

 

 

2.72

0.07

0.009

0.020

11

Зэгэстэй- Өлзийт

 

 

8.32

0.27

0.092

0.029

12

Сангийн далай- Өлзийт

 

 

22.7

0.95

0.104

0.315

Усны чанарын стандарт

MNS4586:98

6

багагүй

3

10

0.5

0.02

0.1

Тайлбар: БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, илр-илрээгүй, MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлтүүдийг тодруулав.

Орхон гол, Орхон голын Бат-Өлзий, Улаанцутгалан, Хархорин хяналт-шинжилгээний 3 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт бага, 143-183 мг/л-т хэлбэлзэж, бохирдуулах бодисын агууламж стандартын дагуу байна.

Онги гол, Онги голын Арвайхээр, Уянга хяналт-шинжилгээний 2 цэгээс тус тус 1 удаа усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 144-208190 мг/л-т хэлбэлзэж, хүчилтөрөгчийн горим хэвийн байсан байна. бохирдуулах бодисын агууламж стандартын дагуу байна.

Хөгшин гол, Хөгшин голын Хархорин хяналт шинжилгээний цэгээс 2 удаа усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт нилээд их, 503 мг/л байсан ба 6-р сарын 29 нд гол үерлэж жинлэгдсэн бодис 267,2 мг/л, перминганатын исэлдэх чанар 2,2 дахин,аммони агууламж 3,1 мг/л,нитритийн агууламж 4 дахин их,фосфорын агууламж 3,0 дахин давсан байлаа. 

Таац гол, Таац голын Нарийнтээл хяналт шинжилгээний цэгээс 1 удаа усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 332 мг/л байсан ба голын усан дахь бохирдуулах бодисын агууламж стандартын дагуу байна.

Өлт гол, Өлт голын Уянга хяналт шинжилгээний цэгээс 1 удаа усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 391 мг/л буюу дунд зэрэг байсан ба голын ус органик бодис болон эрдэс азотын бохирдолгүй, цэвэр байлаа.

Бөөрөлжүүт гол, Бөөрөлжүүт голын Уянга хяналт шинжилгээний цэгээс 1 удаа усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 267 мг/л байсан ба голын ус органик бодис болон эрдэс азотын бохирдолгүй, цэвэр байлаа.

Зэгэстэй гол, Зэгэстэй голын Өлзийт хяналт шинжилгээний цэгээс 1 удаа усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 742 мг/л буюу маш их, үзүүлэлтүүд нь хэвийн байлаа.

Сангийн далай нуур, Сангийн далай нуурын Өлзийт хяналт шинжилгээний цэгээс 1 удаа усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд нуурын усны эрдэсжилт 1234 мг/л буюу маш их голын усан дахь перминганатын исэлдэх чанар 2,2 дахин давсан ба бусад үзүүлэлтүүд нь хэвийн байлаа.

Дүгнэлт. Өвөрхангай аймгийн гадаргын усны хяналт-шинжилгээний 2021оны 6 дугаар сарын хяналт-шинжилгээний дүнгээс үзэхэд Хөгшин-Хархорин 6-р сарын 29 нд үерлэж жинлэгдсэн бодис 267,2 мг/л, перминганатын исэлдэх чанар 2,2 дахин,аммони агууламж 3,1 мг/л,нитритийн агууламж 4 дахин их,фосфорын агууламж 3,0 дахин давсан байлаа. 

Мөн Зэгэстэй,Сангийн далай нуурын Өлзийт цэгийн орчим перминганатын исэлдэх чанар давсан бохирдолтой байна.Бусад голууд цэвэр бохирдолгүй байна.

 

 

 

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН УС ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБАНЫ БАЙГАЛЬ ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ

 

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
Өвөрхангай аймгийн гадаргын усны чанарын 2023 оны 9 дүгээр сарын тойм 2023-10-13 1970-01-01 126
Өвөрхангай аймгийн гадаргын усны чанарын 2023 оны 5 дугаар сарын тойм 2023-06-09 1970-01-01 159
Өвөрхангай аймгийн гадаргын усны чанарын 2023 оны 04 дүгээр сарын тойм 2023-05-16 1970-01-01 90
Өвөрхангай аймгийн гадаргын усны чанарын 2022 оны 11 дүгээр сарын тойм 2022-12-02 1970-01-01 106
Өвөрхангай аймгийн гадаргын усны чанарын 2022 оны 10 дугаар сарын тойм 2022-11-10 1970-01-01 119
Өвөрхангай аймгийн гадаргын усны чанарын 2022 оны 9 дүгээр сарын тойм 2022-10-06 1970-01-01 119
Өвөрхангай аймгийн гадаргын усны чанарын 2022 оны 8 дугаар сарын тойм 2022-09-07 1970-01-01 108
Өвөрхангай аймгийн гадаргын усны чанарын 2022 оны 7 дугаар сарын тойм 2022-08-12 1970-01-01 123
Өвөрхангай аймгийн гадаргын усны чанарын 2022 оны 6 дугаар сарын тойм 2022-07-07 1970-01-01 110
Өвөрхангай аймгийн гадаргын усны чанарын 2022 оны 5 дугаар сарын тойм 2022-06-20 1970-01-01 106
Өвөрхангай аймгийн гадаргын усны чанарын 2021 оны 11 дүгээр сарын тойм 2021-12-06 1970-01-01 147
Өвөрхангай аймгийн гадаргын усны чанарын 2021 оны 10 дугаар сарын тойм 2021-11-11 1970-01-01 197
Өвөрхангай аймгийн гадаргын усны чанарын 2021 оны 9 дүгээр сарын тойм 2021-10-06 1970-01-01 228
Өвөрхангай аймгийн гадаргын усны чанарын 2021 оны 8 дугаар сарын тойм 2021-09-13 1970-01-01 282
Өвөрхангай аймгийн гадаргын усны чанарын 2021 оны 7 дугаар сарын тойм 2021-09-13 1970-01-01 375
Өвөрхангай аймгийн гадаргын усны чанарын 2021 оны 5 дугаар сарын тойм 2021-07-09 1970-01-01 550
Өвөрхангай аймгийн гадаргын усны чанарын 2021 оны 03 дугаар сарын тойм 2021-04-02 1970-01-01 351
Өвөрхангай аймгийн гадаргын усны чанарын 2021 оны 02 дугаар сарын тойм 2021-02-17 1970-01-01 267
Өвөрхангай аймгийн гадаргын усны чанарын 2021 оны 01 дүгээр сарын тойм 2021-02-02 1970-01-01 236